26.3 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Мэдээ


Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 26.3 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Үүнээс 26.2 тэрбум төгрөгөөр 487.6 тонн ноолуур арилжсан байна. Тухайлбал, боловсруулаагүй бараан ноолуурын ханш килограмм нь дунджаар 51.5 мянган төгрөгт хүрчээ. Харин цайвар ноолуур 52.9 мянган төгрөгийн ханштай байна.
Мөн 2016 он гарснаас хойш анх удаа боловсруулаагүй цагаан ноолуурыг 69 мянган төгрөгөөр арилжжээ.
Үнийн дүнгийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараан ноолуур 1300, цайвар нь 1700 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм. Хэмжээний хувьд мөн 50 орчим хувиар нэмэгдсэнийг Хөдөө аж ахуйн биржийн мэдээнээс харж болохоор байна. Энэ онд ноолуурын ханш олон улсын зах зээлийнхээс даруй 13-15 орчим хувиар өндөр байгааг салбарынхан онцолж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ