Гамшгийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна
Гамшгийн цэг дээр ажиллаагүй төрийн албан хаагчдад хариуцлага тооцох хүсэлт гаргав
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж, их хэмжээний хохирол учирсан. Гэвч өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгааг ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал Улсын онцгой комиссын хуралдааны үеэр дуулгав.
Энэхүү үерийн гамшигт 160 гаруй өрхийн 640 орчин иргэн өртсөн бөгөөд 105 байшин нурсан байна. Мөн 70 гаруй байшин нурах аюултай байгааг урьдчилан тооцоолжээ. Иймд орон гэргүй болсон иргэдийг түр хоргодох байранд байрлуулах, шинээр газар олгох зэрэг арга хэмжээг авч байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар гамшигт өртсөн 104 өрхөд шинээр газар олгосон бол үлдсэн 75 өрхөд газар олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн 29 үйл явдл ын эргэн тойронд Гамшгийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна өрхийн 107 иргэнийг сургуулийн дотуур байранд байрлуулжээ.
Мөн гамшигт өртсөн Өлгий сумын VI, IX багт ус зайлуулах суваг байхгүй байсан нь асуудлыг улам хүндрүүлсэн гэв. Үүний улмаас үерийн ус 150-160 см хүртэл гүн тогтсон байна. Тиймээс 1500 метр урт суваг татаж, шинээр далан босгосноор тогтсон усыг аймгийн төвөөс гадагш ургасан гэлээ. Үүнээс гадна гамшигт нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байна. Одоогоор 26 мянган ам метр талбайг 7.7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн ундны усаар хангах асуудлыг шийдвэрлүүлсэн гэдгийг тэрбээр онцлов.
Түүнчлэн Эрүүл мэндийн яамны удирдлагууд Баян- Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ялангуяа сэтгэл зүйн тусламж үзүүлэх, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх талаар чиглэл зөвлөмж өгсөн гэлээ. Гэвч ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Бадрал Баян-Өлгий аймгийн гамшгийн цэг дээр Эрүүл мэнд, спортын яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтан, албан хаагчдыг ажиллаагүй гэв. Тэрбээр тэдгээр байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцох хүсэлтэй байгаагаа Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулсан юм.
Гэхдээ гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд тусламжийн бараа, бүтээгдэхүүнийг тараахад хүндрэл үүсэж байгаа аж. Тухайлбал, гамшигт өртөөгүй иргэд тусламжийн бараа, бүтээгдэхүүнд хамрагдах гэснээс үүдэн хүндрэл учирсан гэв. Тусламжийн цуваа өнгөрсөн даваа гарагаас эхлэн тараагдаж эхэлжээ.
Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газар, Улсын онцгой комиссоос болон ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулагдсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тавихыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй