“RT-Global Resources” Пакистантай хамтран байгалийн хийн хоолой байгуулах хэлэлцээр хийнэ

Мэдээ

ОХУ-ын “Ростех” компанийн охин компани болох “RT-Global Resources” нь Пакистаны Засгийн газартай хамтран байгалийн хийн хоолой байгуулах хэлэлцээрт 2016 оны аравдугаар сарын 16-нд гарын үсэг зурахаар болсон талаар ОХУ-ын “Тass” агентлаг мэдэгдлээ. 1100 км урттай "Хойд-Өмнөд" байгалийн хийн хоолойг байгуулахад 2-2.5 тэрбум ам.доллар зарцуулагдана гэж “Ростех” компани мэдэгдсэн байна. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө Пакистаны Газрын тос, Байгалийн Баялгийн яам болон “Ростех” компанийн төлөөлөгчид Исламабад хотод уулзаж "Хойд-Өмнөд" нэртэй төслийн талаар нарийвчлан хэлэлцэхээр болжээ. Талууд байгалийн хий олборлолтын тариф, үйл ажиллагааны нөхцөл байдал зэргийг хэлэлцэхээр хэд хэдэн цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


САНАЛ БОЛГОХ