Ханш унасан ч ашиг нэмэгджээ
Хөнгөнцагааны ханш нам дор түвшинд байгаа ч БНХАУ- ын “Chalco” компанийн ашиг нэмэгдсэн байна. Тус компанийн тайланд тусгаснаар зардлаа танасны дүнд ашгаа их хэмжээгээр нэмэгдүүлж, 8.6 сая ам.доллар болгож чаджээ. Хэдийгээр Шанхайд хөнгөн цагааны ханш энэ он гарсаар 16 хувиар өссөн ч цаашид унах төлөвтэй гэж “Chalco” үзсэн байна.
Учир нь ханш ийнхүү өссөний дүнд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа зогсоосон хайлуулах үйлдвэрүүд дахин сэргэх эрсдэлтэй гэж үзжээ. Хөнгөнцагааны нийлүүлэлтээрээ дэлхийд эхний хоёрдугаарт ордог “Rusal” ч гэсэн ханш унах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. “Chalco” компани “Эрдэнэс Таван Толгой"-н Цанхийн зүүн уурхайгаас нүүрсийг зах зээлийн үнээс хямд үнээр авах гэрээтэй юм.
Энэхүү гэрээний нийлүүлэлт хэсэг хугацаанд зогсоод байсан. Гэхдээ энэ оны эхнээс сэргэсэн байна. Үүний дүнд Гашуунсухайтын боомтоор гарсан нийт нүүрсний талаас илүү хувийг зүүн Цанхийн экспорт бүрдүүлж байгаа гэж “Chalco” мэдээлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй