Алтны ханш сэргэлээ

Түүхий эд

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг АНУ-ын Төв банкны бодлогын зөвлөлийн хурал энэ сарын 20, 21-нд болох товтой байна. Хурлаар мөнгөний бодлогын жишиг хүүг хөндөх магадлал бага байгаа. Гэхдээ хурлын тов ойртож, дэлхийн зах зээл савлаж байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүг хөндөх магадлал буурснаар ам.долларын ханш уруудлаа.

Харин ам.доллартай урвуу хамааралтай алтны ханш сэргэв. Өнгөрсөн долоо хоногт 1.3 хувиар буурсан шар металлын ханш даваа гарагт 0.5 хувиар өслөө. Ингэснээр унци алт 1317.87 ам.доллартай тэнцэв. Үүнээс гадна “Brent”-ийн ханш 79 центээр өсөж, 46 ам.долларыг давсан бол WTI төрлийн газрын тосны үнэ 81 центээр дээшилжээ. Ливийн газрын тосны боомт хотод мөргөлдөөн болсон. Мөн газрын тосны зарим олборлогч гарцаа царцаах асуудлаар хэлэлцээ хийх товтой байгаа нь ханшийг ийн өсгөжээ

САНАЛ БОЛГОХ