Газрын тосны ханш буурлаа
Түүхий эд
Газрын тосны үнэ лхагва гарагт нэг давсан хувиар буурлаа. Хэдхэн хоногийн өмнө 50 ам.долларыг давж байсан Brent-ийн ханш 74 центээр хямдарч, 49.22 ам.долларт хүрсэн байна. Мөн West Texas төрлийн газрын тосны ханш 1.8 хувиар буурлаа. Ингэснээр АНУ-ын жишиг газрын тосны үнэ 86 центээр уруудаж, 47.24-т хүрсэн байна.
АНУ-ын агуулахууд дахь газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 455 мянган баррелиар буурсан гэж шинжээчид таамаглаж байв. Харин энэ үзүүлэлт таамгаас зөрж, 4.5 баррелиар өссөнийг тус улсын Шатахууны хүрээлэнгээс мэдээлэв.
Мөн БНХАУ газрын тосны эрэлтээ гуравдугаар улиралд өдөр нь 250 мянган баррелиэр танаж магадгүй байна. Эдгээр мэдээлэл эрчим хүчний үндсэн түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөллөө.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй