Газрын тосны ханш гурван хувиар уналаа

Түүхий эд

Газрын тосны хамгийн том үйлдвэрлэгчид ирэх долоо хоногт Алжир хотноо чуулахаар төлөвлөж байгаа ч нэгдсэн шийдэлд хүрэх найдлага бага гэсэн Саудын Арабын таамаг хар алтны ханшийг гурван хувиар буурахад хүргэлээ. “Брент” газрын тосны ханш 1.33 ам.доллараар буюу 2.8 хувиар буурч, баррель нь 46.32 ам.доллар болоод байсан нь өнгөрсөн долоо хоногт 1.6 хувиар өсөөд байсан юм.

Ханшийн энэхүү уналтаас өмнөхөн брент болон WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн сар гаруйн хамгийн огцом өсөлтөө үзүүлээд байсан билээ. Үүнд Иран улс газрын тосны олборлолтдоо хязгаар тавибал үйлдвэрлэлээ танах талаар Саудын Араб бодож үзэх санал гаргасан нь шууд нөлөөлсөн хэмээн Reuters-ийн ойрын эх сурвалж мэдээлэв.


САНАЛ БОЛГОХ