Шатахууны үнийг нэмсэн асуудлаарх дүгнэлтийг танилцуулна
Шатахуун импортлогч “Шунхлай”, “Петровис”, “Магнай Трейд” компаниуд жижиглэнгийн үнээ литр тутамд нь 80-150 төгрөгөөр нэмээд байна. Түүнчлэн “Сод Монгол”, “Синчи Ойл” зэрэг бусад компаниуд ч шатахууны үнээ нэмжээ. Шатахууны үнэ нэмэх үндэслэл байгаа эсэх талаарх ажлын хэсгийг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар тэргүүтэй газрууд ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа юм. Дүгнэлтээ урьдчилсан байдлаар энэ баасан гарагт танилцуулна гэж Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөөх Газраас мэдээлсэн байна.
Шатахууны үнийг нэмсний улмаас бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх хандлагыг хэрхэн хязгаарлах талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын Дарга Б.Лхагва “Шатахууны үнийг хэт нэмсэн, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн асуудал байвал хянан шалгаж, торгууль ногдуулж, хариуцлага тооцно” хэмээн мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй