Даатгалын компаниудын хураамжийн орлого 11 хувиар өсөж, 18.3 тэрбум төгрөгт хүрчээ
Даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 15 компанийг нэгтгэсэн Албан журмын даатгагчдын холбоо оны эхний хагас жилийн дүн мэдээллээ нэгтгэн танилцууллаа. Тайлант хугацаанд албан журмын даатгалд хамрагдсан жолоочийн тоо өмнөх оноос 12.1 хувиар өсөж, гэрээний тоо 394 мянга 70 болсон байна. Ингэснээр даатгалын компаниудын хураамжийн орлого 11 хувиар өсөж, 18.3 тэрбум төгрөгт хүрчээ. Харин 13 мянга 819 даатгалын тохиолдол гарч 6.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбө олгосон байна. 2016 оны эхний хагас жилд 15 мянга 485 даатгалын тохиолдол гарч 7.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бол энэ оны эхний хагас жилд нийт 13 мянга 819 даатгалын тохиолдол гарч 6.63 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Үүнээс харахад энэ онд даатгалын тохиолдлын тоо 2.19 хувиар, нөхөн төлбөрийн дүн 9.2 хувиар буурсан дүнтэй байгаа юм. Тээврийн хэрэгслийн ангиллаар нь харвал нийт даатгалын 80 хувийг “B” ангиллын тээврийн хэрэгсэл бүрдүүлж байна. Хагас жилийн дүнгээр нийт 14 тэрбумын төгрөгийн хураамжийн орлого бүхий 328 мянга 943 албан журмын даатгалын гэрээ байгуулагджээ.
Харин энэ төрлийн даатгалын хэрэгслээр “Монгол даатгал”, “Миг даатгал”, “Бодь даатгал”, зэрэг компани зах зээлд тэргүүлж байна. Эхний хагас жилд байгуулагдсан албан журмын даатгалын нийт гэрээний 19.9 хувь “Монгол даатгал” компанийнх байхад “Миг даатгал” компанид 16.2 хувь, “Бодь даатгал” компанид 13.1 хувь нь ногджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй