"BHP Billiton" занарын салбар нэгжээ худалдана
Уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг "BHP Billiton" 2011 онд худалдан авч байсан занарын салбар нэгжээ худалдахаа мэдэгдлээ. Мөн Канад дахь поташийн төслийн үйл ажиллагааг ч энэ жил явуулахгүй гэдгээ мэдэгдээд байна. Учир нь "BHP Billiton" компани эдгээр салбар нэгжүүдээ үйл ажиллагааны гол цөм нь биш гэж үзжээ. Мөн цаашид илүү уян хатан байдлаар төлөвлөгөө гарган ажиллахаар болсон байна. "Elliott Management" компанийн тооцоолсноор "BHP Billiton" стратегийн алдаа гаргаснаар компанийн үнэ цэнэ 40 тэрбум ам.доллараар буурчээ. Учир нь 2011 онд занарын салбар нэгжийг худалдан авсан нь зардал өндөртэй төдийгүй цаг хугацааны хувьд ч буруу байсан аж. Тиймээс "Elliott Management" компани "BHP Billiton"-ийг газрын тосны хөрөнгө оруулалтын багцаа эргэн харах хэрэгтэй гэж зөвлөж байна. Үүнээс гадна тус компанийн жилийн тайлан гарлаа. Зургаадугаар сард дуусгавар болсон 12 сарын хугацаанд "BHP Billiton" компанийн орлого 6.7 тэрбум ам.долларт хүрчээ. Хэдийгээр ийнхүү орлого нь тав дахин нэмэгдсэн ч шинжээчдийн таамагт хүрч чадаагүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй