Steppe Gold: Анхдагч хувьцааны арилжаатай холбоотой танилцуулгаа хүргүүлсэн
Монголд алтны хайгуул хийж байгаа “Steppe Gold” компани анхдагч хувьцааны арилжаагаа эхлүүлэхтэй холбоотойгоор урьдчилсан танилцуулгаа хүргүүлсэн байна. “Peterson Mcvicar”, “Bennett Jones” компаниуд хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж. Тус компани Торонтогийн Хөрөнгийн биржид хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан юм. Түүнчлэн “Steppe Gold” компани өнгөрсөн есдүгээр сард “Centerra Gold”-ийн "Алтан Цагаан Овоо" төслийг худалдаж авсан байна. Хэлцлийн нийт дүн 21.78 сая ам.долларт хүрчээ. Үүнээс гадна Монголд хайгуулын хоёр өөр төсөл эзэмшиж эхэлсэн талаар “Steppe Gold” мэдээллээ.
“Steppe Gold” компани аравдугаар сарын зургаанд хаалттай хүрээнд хоёр транч бүхий 5.455 сая ам.долларын хөрөнгө татсан байна. Одоогийн байдлаар тус компанид 29 сая ширхэг энгийн хувьцаанаас гадна 5.1 сая ам.долларын тусгай үнэт цаас байгаа ажээ. "Алтан Цагаан Овоо" орд нь Дорнод аймгийн нутагт оршдог, анх "Areva" группийн мэдэлд байсан боловч 2010 оноос “Centerra Gold” эзэмшиж эхэлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй