БНХАУ-ын зэсийн экспорт гурван сар дараалан өслөө

Түүхий эд


БНХАУ-ын зэсийн экспорт гурав дахь сардаа өслөө. Ингэснээр сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүрэв. БНХАУ-ын зэсийн эрэлт буурч, тус түүхий эдийн нөөцийн хэмжээ өссөөр байгаа аж. Тус улс дөрөвдүгээр сард 72.8 мянган тонн боловсруулаагүй зэс экспортолсон. Харин тавдугаар сард 125.9 мянган тоннд хүрч өсчээ. Ингэснээр БНХАУ-ын зэсийн экспортын хэмжээ жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгджээ. "Блумберг"-ийн тооцоолсноор зэсийн импорт өмнөх сараас 19.3 хувиар буурч, 304 мянган тонн болжээ. БНХАУ-ын Засгийн газар зэсийн импортыг бууруулах бодлого баримталж байгаа. Гэхдээ тус улсын зэсийн экспорт цаашид өсөх төлөвтэй байгаа аж. “CRU” группийн мэдээлснээр БНХАУ-ын эрэлт сайжрах хүлээлтгүй болохыг онцоллоо. Мөн Лондоны металлын бирж дэх зэсийн агуулах дахь нөөц нэмэгдсээр байгаа юм. Үүнээс гадна БНХАУ-ын боловсруулсан зэсийн экспорт өнгөрсөн сард хоёр дахин өсөж, 84.9 мянган тонн болсон байна. Энэ нь 2012 оноос хойших хамгийн дээд хэмжээ болж байгаа юм. Түүнчлэн боловсруулсан зэсийн импорт өнгөрсөн оны наймдугаар сарын доод түвшинд хүрч, 319.2 мянган тонн болжээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар зарим металлын улсын нөөцийн түвшинг нэмэх шийдвэр гаргасан ч металлуудын нарийвчилсан мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.



САНАЛ БОЛГОХ