Импортын автомашины бүртгэлийг зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т хийнэ
Засгийн газрын хуралдаанаар импортын автомашины бүртгэлийг зөвхөн Авто худалдааны цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байх шийдвэр гаргалаа. Мөн “Драгон” төвийн урд байрлаж буй орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг энэ оны II улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор” руу шилжүүлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж, буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг Зам, Тээврийн хөгжлийн яаманд үүрэг болгожээ. Энэхүү цогцолборыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоход шаардагдах хөрөнгийг үе шаттай шийдвэрлэхээр болсон байна. Одоогоор “Авто худалдааны цогцолбор”-т 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч, мөн түрээсэлж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй