Гашуунсухайт: I/29-II/03-нд 147.6 мянган тонн нүүрс экспортолсон

Мэдээ


Гашуунсухайт-Ганцмодны боомтын үйл ажиллагаа хэвийн болсноос хойш зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд нийт 147.6 мянган тонн нүүрс, 13.5 мянган тонн зэсийн баяжмал гаргасан байна. Хамгийн оргил үедээ өдөрт 1600 автомашин нүүрс 
гарч байсан бол сүүлд баасан гарагт 410 машин нүүрс гаргасан. Боомтын асуудлаас болж тээвэрлэлтээ зогсоосон Оюутолгой ХХК-ийн хувьд өнгөрсөн долоо хоногт 5-7 цуваа буюу 80-120 орчим автомашинаар баяжмал экспортолсон болохыг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Цаашид боомтуудын нэгж хугацаанд нэвтрүүлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулагийн боомтод цогц шинэчлэл хийгдэнэ. Мөн Шивээхүрэн, Бичигтийн боомтын үйл ажиллагааг сайжруулна гэдгийг Сангийн яам мэдэгдсэн. Үүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Ховд аймгийн Хөшөөтийн нүүрс, Увс аймгийн Харганатын төмрийн хүдрийг Бичигтийн боомтоор экспортолж байгаа юм. Цаашид боомтын нүүрс нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа гэдгийг Ховд аймгийн Засаг дарга мэдээлсэн.


САНАЛ БОЛГОХ