СЕХ: Сонгуулийн санал хураалтыг будлиантуулах гэсэн хоёр үйлдлийг таслан зогсоосон

СОНГОЛТ

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг будлиантуулах гэсэн хоёр үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоосон гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. Түүний мэдээлснээр, Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд нэг сонгогч саналын хайрцгийн лацыг хуулж, саналын хуудсаа машинд уншуулахгүй шууд хийсэн ноцтой хэрэг гарсан байна. Мөн Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байранд бас гарчээ. Үүнээс гадна зарим сонгуулийн хороон дээр хурууны хээ уншигч танихгүй байх тохиолдол гарчээ. Ийм үед Иргэний бүртгэл мэдээллийн газрын явуулын баг очиж, ажиллаж байгаа аж. Мөн тогны хэлбэлзлээс болж Хан-Уул дүүрэг, Увс аймагт машины үйл ажиллагаа тасалдсан тохиолдол гарсан байна.



САНАЛ БОЛГОХ