“Эрдэнэт”-ийн 51%-ийг шүүхэд авч гарах угаалт албан ёсоор эхэллээ

Улс төр


Элдэв шахаа, луйвраа далдлахын тулд үе үе попрох боллоо


Гэмт хүн гэлбэлзэхийн үлгэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хилийн чанадад дэнчинд тавиад алдчихсан хэсэг нөхөд үнэнд гүйцэгдэх дөхөөд дагжин чичирчихсэн явна. Олон улсын Арбитрын шүүхэд Стандарт банктай холбоотой хэрэг улам ноцтой болж, хуулийн хугацаа ойртох тусам олон нийтийн анхаарлыг эсрэг зүгт хандуулж, тархи угаах гэсэн увайгүй оролдлогууд ар араасаа үргэлжлэх боллоо. Ингэхдээ эх орондоо авчирсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг харлуулж, хугацаа хожин саатуулахаар увайгүй этгээдүүд арга зам сүвэгчилсээр. Ер нь гадаадын банкинд алдах дөхсөн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн маргаан хурцдах тусам тус үйлдвэрийн 49 хувийг хүчээр сөхдөг нь гэм биш зан. Энэ жишгээр өнгөрсөн сараас эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой илт гүтгэлгийн шинжтэй мэдээ, нийтлэлийг нийгмийн сүлжээгээр тарааж эхэлсэн.
 
Харин өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн талаар авсан зарим арга хэмжээний тухай дэлгэе гээд л бөөн хөөрцөглөсөн юм болж, 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг олон нийтэд дэлгэж сүр дуулиантай мэдээлэв.

Гэвч шударга ёсны дууч “шувуухай” болж Л.Оюун-Эрдэнийн хугаршгүй зориг гарган илчилсэн энэ баримт бичгүүд нь аль хоёр жилийн өмнө олон нийтэд ил болсон хуучин мэдээлэл байлаа. Шударга улстөрчийн баг зүүсэн эрхэм төрийн түшээгийн ээлжит жүжиг ой сайтай зарим нэгний хөх инээдийг хүргэхээс хэтэрсэнгүй. Бүр түүнийг гоё ярьж, үнэмшилтэй жүжиглэгч хэмээцгээх болсон нь харамсалтай.

Шударга улстөрчийн баг зүүсэн эрхэм төрийн түшээгийн ээлжит жүжиг ой сайтай зарим нэгний хөх инээдийг хүргэхээс хэтэрсэнгүй. Бүр түүнийг гоё ярьж, үнэмшилтэй жүжиглэгч хэмээцгээх болсон нь харамсалтай. 

Хамгийн хачирхалтай нь, Монголдоо байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшилд ихээхэн санаа зовж, дэвхцэж буй ЗГХЭГ-ын дарга өдгөө гадаадын гарт байгаа 51 хувийн талаар огт ам нээхгүй харин ч мартагнуулах ядуу тактикаар ажиллах болов. Энэ үйлдвэрийн 51 хувьтай холбогдсон асар их хэмжээний өр өдөр өдрөөр тэлж буй. Зээлийн хэмжээ нь зузааран төр, ард түмний өмч дааж давшгүй өрийн хүлээс, гадаадын гарт орчихоод байгаа билээ. Эх орноо худалдсан энэ хэрэгт МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийн нэр ч холбогддог. Элдэв шахаа, луйвраа далдлахын тулд тэд ийн үе үе попрох болсонд Монголын ард түмэн илт зэвүүцэх болсон. Бүр эх орондоо аваад ирсэн хувийн эзэмшилтэй бүлэглэн тэмцэж байгаа нь илт. Тиймээс ч үйлдсэн нүглээсээ зугтан гэмгүй нэгнийг харлуулахаар хуйвалдаж, шударга улстөрчийн дүр эсгэсэн мэргэжлийн шахаачид Монголын төрийг удирдах болсон нь даанч харамсалтай.

Мэргэжлийн шахаачид Монголын төрийг удирдах болсон нь харамсалтай
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьд холбогдох хэрэг шүүх рүү шилжих гэж байгаа. Тиймээс хувааж идэж уусан хэргээ санаатайгаар удаашруулахын тулд ийн албан тушаалын төлөө дайтаж, эрээ цээргүй попрох нь эмгэнэлтэй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэл аль хоёр жилийн өмнө олон нийтэд ил болгосон протокол байтал ганц үг сурсан тоть мэт дахин давтсаар байгаа нь “Эрдэнэт”-ийн 51 хувийг хувааж идэж, хумсалж сурсан эрхэм боловсон хулгайч нарын захиалга байна хэмээн олон нийт хилэгнэх болсныг нуух юун. Ингэж олон нийтэд үзэн ядагдатлаа шударга ёсны дүр эсгэн жинхэнэ дээрмийг улаан цээжээрээ хамгаалах нууц шалтгаан олон эрхэмд байна.
САНАЛ БОЛГОХ