АSЕМ-ийн Залуучуудын чуулганд 51 улсын "Шилдэг"-үүд оролцоно

Мэдээ

АSЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АSЕМ-ийн Залуучуудын чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ. Ази-Европын дээд түвшний уулзалтыг дагалдан олон улсын асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар залуучуудыг чадавхжуулах ажлууд хийгдэжбайгаагийн нэг жишээ нь ASEM-ын Залуучуудын чуулган юм. ASEM-ийн уулзалтыг дагалдан долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уулзалтад ASEM-ийн гишүүн 51 улсын 100 төлөөлөгчөөс гадна Монгол Улсын шилдэг 50 залуу оролцож байгаа ажээ. Уулзалтад оролцохоор бүртгүүлсэн гадаадын 3900 гаруй залуучуудаас “Шилдэг 100 төлөөлөгч”-ийг сонгосныг зохион байгуулагч тал мэдээллээ. "ASEM-ийн Залуучуудын чуулга уулзалт"-аар яриа хэлэлцээний гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Энэхүү уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх долоо хоногт болох ASEM-ийн Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгах юм. Улаанбаатар хотод эхэлж байгаа "ASEM-ийн Залуучуудын чуулга уулзалт"-аас өмнө оролцогч залуучууд гурван долоо хоногийн турш цахим хэлбэрээр хэлэлцэх асуудлуудыг ярилцаж, сургалт авч, багаа бүрдүүлсэн байна.

САНАЛ БОЛГОХ