Хиллари Клинтон нэр дэвших эрхээ баталгаажуулав

Мэдээ

АНУ-ын Ардчилсан намын их хурал гурав дахь өдрөө Филаделфи хотод үргэлжилж байна. Хурлын хоёр дахь өдөр Хиллари Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор өрсөлдөх анхны эмэгтэй нэр дэвшигч болох нь тодорхой болсон. Харин маргааш  Хиллари Клинтон намын их хурлын хаалтанд уламжлал ёсоор олон нийтэд хандаж үг хэлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зөвшөөрсөн мэдэгдлээ албан ёсоор зарлах юм. Намын их хурлын хаалтын өдөр түүний өрсөлдөгч Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын Лхагва гарагт хийсэн мэдэгдэл нь олны анхаарлыг ихээр татсан байна. Тэрбээр Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийн бусад цахим шууданг ОХУ-ын хакерчид олно гэж итгэж байгаа талаар Флоридад хийсэн мэдэгдэлдээ дурьджээ. Хэдийгээр өнгөрсөн Баасан гарагийн “Wikileaks”-ийн Ардчилсан намын удирдлагуудын цахим шууданг олон нийтэд ил болгосон явдалд ОХУ-ын талыг сэжиглэж байгаа ч Дональд Трампын энэхүү этгээд мэдэгдэл нь Ардчилсан намынхны дүргүйцлийг ихэд хүргээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ