АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг "зөгнөв"

Мэдээ

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт ирэх долоо хоногт болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Хиллари Клинтоныг ялахгүй” гэж "зөгнөж" байна. 1928 оноос хойш сонгуулийн өмнөх гурван сарын хугацаанд “S&P 500” индекс хэрхэн хөдөлснөөр эрх баригч нам сонгуульд дахин ялах эсэхийг харж болдог гэж “Strategas Research Partners”-ийн шинжилгээнд онцолжээ. Сүүлийн 80 жилийн хугацаанд нэг улирлын дүнгээр “S&P 500” индекс өссөн байвал эрх баригч нам сонгуульд ялж байсан аж. Энэ удаад наймдугаар сарын наймнаас хойш “S&P 500” индекс 3.2 хувиар буурсан байна. Дональд Трамп ирэх долоо хоногт болох сонгуульд ялах магадлал нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн идэвх зөвхөн АНУ-д бус Европт мөн сул байлаа.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байгаа юм. Энэ лхагва гарагт Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг “Ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн” гэж дахин мэдэгдсэн бол Дональд Трамп Хиллари Клинтоны и-мэйлтэй холбоотой хэргийг дахин сөхлөө.



САНАЛ БОЛГОХ