АНУ: Бодлогын хүүгээ хэвээр хадгална

Мэдээ

АНУ-ын Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүг өөрчлөхгүй байх шийдвэр гаргасны дараа ам.долларын ханш еврогийн эсрэг буурлаа. Төв банкны удирдлагууд аажмаар мөнгөний хатуу бодлогыг өргөжүүлэх болно гэж мэдэгдэж байсан. Хэдий тийм боловч хүүгийн түвшинг өсгөхгүй байсаар байгаа нь энэ он дуусахаас өмнө бодлогын хүүг нэмнэ гэсэн хүлээлт талаар болоход хүргэж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. АНУ-ын Холбооны нөөцийн банкны удирдлагууд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч Төв банкны нөөцийг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэсний дараа ам.долларын ханш голлох 10 валютын сагсны эсрэг буурчээ. Өнгөрсөн сарын хөдөлмөрийн үзүүлэлт, жижиглэн худалдааны үзүүлэлт болон үйлдвэрлэлийн гарцын үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлтийн төлвийг илтгэж байсан учраас валютын хөрөнгө оруулагчид ам.долларын ханш өсөх нь гэсэн хүлээлттэй байсан. Ийнхүү Төв банк бодлогын хүүг энэ он дуусахаас өмнө өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа шинжээчид 45 хувийг л бүрдүүлж байна. Холбооны нөөцийн банкны дараагийн хурал есдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд товлогджээ.


САНАЛ БОЛГОХ