“BMW”-ийн “M2” тансаг зэрэглэлийн “Шилдэг автомашин”-аар шалгарав

Мэдээ

2016 оны тансаг зэрэглэлийн “Хамгийн шилдэг автомашин”-аар “BMW”-ийн “M2” загвар шалгараад байна. Хоёр хаалгатай “M2” спорт загварын автомашин нь 51 мянга 700 ам.доллараар худалдаанд гараад байгаа юм. Энэхүү загвар нь 365 морины хүчтэй, 3 литрийн 6 цилиндртэй, мөн турбо хөдөлгүүртэй гэдгээрээ бусад тансаг зэрэглэлийн спорт загварын автомашинуудаас ялгаатай ажээ. Үүнээс гадна долоон шатлалтай автомат болон зургаан шатлалтай механик гэсэн хоёр төрлөөр худалдаанд гараад байгаа юм. Харин үнийн хувьд механик хөдөлгүүртэй загвар нь автомат хөдөлгүүртэй загвараасаа 3000 ам.долларын хямдаар худалдаалагдаж байна. Тансаг зэрэглэлийн автомашинуудтай харьцуулахад дотоод засал нь илүү минимал хэдий ч тав тухтай байдлыг хангах аж. Харин хурдны хувьд 4.4 секундэд 60км/ц-ийн хурд авах чадалтай, дээд хурд нь 241 км/ц байдаг байна. Электрон хяналттай М дифференциал цоожлогчтой учраас огцом эргэлт болон хурдтай явах үед тэнцвэрээ алдахгүй, хурдаа алдахгүй гэдгээрээ онцлог ажээ.


САНАЛ БОЛГОХ