“Toyota Motor” корпораци “Uber”-тай хамтарна

Мэдээ

Өнгөрсөн тавдугаар сард “Toyota Motor” корпораци автомашин түрээсийн үйлчилгээнд тэргүүлдэг “Uber” компанитай стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, автомат жолоодлоготой автомашины зах зээлд анхаарлаа хандуулж эхлээд байна. Улмаар энэхүү үйлдэл нь Япон улсын такси үйлчилгээний холбоо болон таксины жолооч нарын шүүмжлэлд ихээр өртөөд байгаа юм. Япон улсын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани такси үйлчилгээний зах зээлийн 80 хувийг эзлэх сонирхолтой байгаа ажээ. Өнгөрсөн оны байдлаар Япон улсын таксины үйлчилгээ эрхэлдэг компаниудад 6600 ширхэг “Crown Comfort” болон “Comfort” загварын суудлын автомашин худалдаалсан байна. Цаашид “Toyota” компани шингэрүүлсэн хийгээр ажилладаг нийт автомашины 30 хувийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тодруулбал 2020 оны Олимпын үеэр 10 мянга орчим шинэ таксийг такси үйлчилгээний компаниудад нийлүүлэх юм байна. Япон улсын такси үйлчилгээний холбооноос “Toyota Motor” компани “Uber”-т хөрөнгө оруулж, хамтран ажиллах болсон нь таксины жолооч нарын эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа аж. Харин “Toyota Motor” компанийн Ерөнхийлөгч Акио Тоёода "Бидний хамтын ажиллагаа Япон улсын такси үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлөхгүй" гэж мэдэгдээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ