Интернэтэд гар утсаараа биш автомашинаар холбогдох нь ихэсчээ
Интернэтэд холбогдсон автомашины тоо гар утас болон таблетийн холболтын тоог давсан байна. Энэ нь АНУ-ын утасгүй холболтын зах зээл дэх хамгийн хурдацтай өсч буй нэгж болоод байгаа юм. Тодруулбал II улирлын байдлаар интернэтэд холбогдсон автомашины тоо гар утас болон таблетийн тооноос хоёр дахин их байгааг салбарын тайланд онцолсон байна. Түүнчлэн ухаалаг гар утасны бизнесээс олох орлогын хэмжээ аажмаар буурах болсон энэ үед "зүйлсийн интернэт" гэж нэрлэгддэг төрөл бүрийн төхөөрөмжийг интернэтэд холбох бизнес орлогын гол эх сурвалж болон өөрчлөгдөж эхэллээ. Ингэснээр утасгүй холболтын зах зээл дэх орлогоороо дэлхийд тэргүүлдэг “AT&T” компани интернэтэд холбогдох автомашины тоогоо удахгүй 10 саяд хүргэх шаардлагатай болж байгаа юм.
Харин салбартаа хоёрдугаарт бичигддэг “Verizon” интернэтэд холбогдсон төхөөрөмжийнхөө тоог идэвхтэй нэмсээр байна. Энэ хүрээнд тус компани өнгөрсөн долоо хоногт “Fleetmatics”-ийг 2.2 тэрбум ам.доллараар худалдан авах хэлэлцээр хийжээ. Ингэснээр “Verizon” салбартаа тэргүүлэх боломж нэмэгдэж байна. Одоогийн байдлаар “AOL” болон “Yahoo!” компанийг худалдаж авсан “Verizon” гар утсаар дамжуулан контент түгээх бизнестээ илүү анхааран ажиллаж байгаа юм. Харин “AT&T” хиймэл дагуулын телевиз болон интернэтэд холбогдсон автомашины бизнесээ тэлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй