“Tencent Holdings” компани “Supercell”-ийн удирдлагын багцыг 8.6 тэрбум ам.доллараар авна

Мэдээ

БНХАУ-ын интернэтийн тэргүүлэх компани “Tencent Holdings” Финланд улсын гар утасны тоглоом хөгжүүлэгч “Supercell” компанийг 8.6 тэрбум ам.доллараар худалдан авах гэж байгаагаа мэдэгдлээ. “Tencent Holdings” компанийн хувьд энэхүү худалдаа нь хилийн чанадад хийж буй хамгийн том худалдан авалт болох юм. Энэ утгаараа “Supercell” компанийн 84 хувийг эзэмшиж, удирдлагыг нь гартаа авахаар төлөвлөөд байгаа ажээ. Хэлэлцээрийн хүрээнд “Supercell” компанийн ажилтнууд “SoftBank” группийн эзэмшдэг хувьцаа, “Finnish gaming house” тоглоомын брэнд, гар утасны тоглоомын жагсаалтыг тэргүүлэгч “Clash of Clans” болон “Hay Day” тоглоомууд “Tencent Holdings” компанийн мэдэлд шилжих юм байна. Энэхүү худалдан авалтын дараа “Tencent Holdings” гар утасны тоглоомын зах зээлд бизнесээ өргөжүүлж улмаар хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах гарц нээгдэх юм. Мөн урт хугацааны туршид унаад байсан “SoftBank”-ийн хувьцаа Токиогийн Хэлэлцээрийн дагуу арилжаанд 1.4 хувиар өссөн бол Хонгконгт “Tencent Holdings” компанийн хувьцаа 1.3 хувиар нэмэгдсэн байна. Дэлхийд интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор тэргүүлдэг БНХАУ-ын интернэтийн компаниудын өрсөлдөөн ширүүсэж эхлээд байгаа бөгөөд улмаар энэ удаагийн худалдан авалт хилийн чанад дахь худалдан авалтын тоог эрс нэмэгдүүлэх магадлалтай байна гэж шинжээчид үзэж байна.


САНАЛ БОЛГОХ