Tesla: Автомат жолоодлогын горимд алдаа гарсны улмаас осол болсон
“Tesla” компанийн “Model X” загвар осолдсоны дараа тус компанийн зүгээс "Ослын үеэр тухайн автомашины автомат жолоодлогын горим идэвхжсэн байсан гэж мэдэгджээ. “Tesla” компани "Автомат жолоодлогын горим хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангана" гэж мэдээлж байсан боловч өнгөрсөн ням гарагт энэхүү горимд алдаа гарсны улмаас автомашин модон хашлага мөргөж, хоёр урсгалтай зам руу орсон хэрэг гарсан юм. Энэхүү ослын дараа "Бидэнд автомат жолоодлогын горимыг зогсоох төлөвлөгөө байхгүй" гэж “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгджээ. Харин АНУ-ын Замын аюулгүй байдлын алба “Tesla” компанийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Шалгалтын хүрээнд автомат жолоодлогын горимыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хийгдсэн шинэчлэл болон цаашид хийгдэх өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсчээ. Энэхүү осол нь автомат жолоодлоготой автомашинд гарсан гурав дахь осол болж байгаа бөгөөд автомашин үйлдвэрлэгчид энэхүү горимыг хэрэглээнд нэвтрүүлэх алхмыг идэвхтэй хийж эхлээд байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй