BHP Billiton: АSЕАN-ийн орнуудын эдийн засгийн өсөлт нь таваарын зах зээл эргэн сэргэхэд нөлөөлнө

Мэдээ

Таваарын гол зах зээл болсон БНХАУ-ын эдийн засаг сайнгүй байгаа ч АSЕАN-ийн орнуудын эдийн засгийн өсөлт нь таваарын зах зээл эргэн сэргэхэд нөлөөлнө гэж уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани мэдэгдлээ. 2020 хүртэл Индонез, Малайз, Филиппин, Вьетнам, Тайланд улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин өсч, гурван их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтөө дагаад дэд бүтцийн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, таваарын эрэлт нэмэгдэнэ гэж үзжээ. Тухайлбал Тайланд улс 50 тэрбум ам.долларыг дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол Вьетнам улс төмөр замаа сайжруулахаар 10 тэрбум ам.долларын төсөл эхлүүлээд байгаа юм. Индонез, Филиппин улс Засгийн газрын хөтөлбөрт нь тусгагдсаны дагуу далайн боомт, зам тээврээ хөгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс хурдтай өсч буй эдийн засагтай орнууд таваарын зах зээлийн шинэ эринг тодорхойлж, өсөлтийг бий болгохын тул уул уурхайн компаниудад хөрөнгө оруулж эхлэхийг “BHP Billiton” компанийн Гүйцэтгэх захирал санал болгожээ.


САНАЛ БОЛГОХ