Ford: 2017 онд ашиг буурна
“Ford” компани ирэх оны ашгаа буурна гэж таамаглалаа. Хэдий тийм боловч тус компани ирэх онд технологийн шинэчлэл болон автомат жолоодлоготой автомашины төсөлд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр 2018 онд зах зээлд хүчтэй өрсөлдөж чадна гэж үзжээ. “Ford” компанийн Гүйцэтгэх захирал Марк Фильдс "Ride-sharing хэлбэрээр автомашиныг хамтран эзэмших боломжтой болж байгаа нь зах зээлийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн авто зах зээлийн салбарт орж ирж буй шинэ технологиуд нь тус компанийн нийт ашгийн 20 орчим хувийг бүрдүүлэхээр байгаа бол нийт зах зээлийн найман хувийг бүрдүүлэхээр байгааг онцолсон байна. Мөн тэрбээр “АНУ-ын авто зах зээлд хямрал гарахад ойрхон байгаа тиймээс “Ford” компани хямралыг давж гарахад анхааран ажиллах болно” гэдгийг мэдэгдсэн юм. Түүнчлэн “Ford” компани энэ оны татвараас өмнөх ашгийн төлөвөө өмнөх оноос 5.6 хувиар буурч, 10.2 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Үүнээс гадна дээрх компанийн Гүйцэтгэх захирал ачааны автомашины борлуулалтыг нэмэгдүүлэх, SUV ангиллын арай жижиг автомашинуудыг үйлдвэрлэх, тансаг зэрэглэлийн автомашинууддаа шинэ технологийг түлхүү ашиглах, цахилгаан автомашин болон автомат жолоодлоготой автомашины хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн төлөвлөгөөгөө танилцуулжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй