БНХАУ-ын Засгийн газар "Өрийг хувьцаагаар солих хөтөлбөр"-ийг баталлаа
БНХАУ-ын Засгийн газар компаниудын их өрийг бууруулахаар "Өрийг хувьцаагаар солих хөтөлбөр"-ийг баталлаа. Анх энэ хөтөлбөрийг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян гуравдугаар сард санаачилсан ч банкны салбарынхны шүүмжлэлд өртөн, хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байсан юм. Харин тус улсын Засгийн газраас энэ удаад хэд хэдэн нөхцөл тавьж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Ингэхдээ банкуудыг хөтөлбөрт хамруулахыг шаардахгүй, мөн найдваргүй болсон их өртэй компаниудыг хөтөлбөрт хамруулахгүй байхаар тохиролцсон байна. БНХАУ-ын компаниудын өр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 170 хувьтай тэнцэж, 18 их наяд ам.долларт хүрээд байгаа ажээ. БНХАУ-ын их өр нь банкны салбарт хүндрэл учруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй байгааг Олон Улсын Валютын Сангаас анхааруулаад байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй