General Electric: "LM Wind Power"-ийг 1.65 тэрбум ам.доллараар худалдан авна

Мэдээ

"General Electric" компани салхин цахилгаан станцын далбаа үйлдвэрлэгч "LM Wind Power" компанийг 1.65 тэрбум ам.доллараар худалдан авахаар болжээ. Дани улсад төвтэй "LM Wind Power" нь 13 салбар үйлдвэртэй бөгөөд салбартаа тэргүүлэгч компани юм. Дээрх компанийг худалдан авснаар "General Electric" хуурай газар болон далайн бүс нутагт салхин цахилгаан станцын үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болно гэж үзжээ. Тус компанийн Сэргээгдэх эрчим хүч хариуцсан захирал Жером Пекресс "Сэргээгдэх эрчим хүчний зардал буурч, эрэлт нэмэгдэж байгаа энэ үед салхин станцын үйл ажиллагаагаа тэлэх нь цагаа олсон арга хэмжээ" гэж мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ