БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 42 тэрбум ам.доллар болж буурлаа

Мэдээ

БНХАУ-ын гадаад худалдааны ашиг есдүгээр сард 42 тэрбум ам.доллар болж буурсан дүнтэй гарлаа. Есдүгээр сард тус улсын экспорт 10 хувиар, импорт нь 1.9 хувиар буурсан нь шинжээчдийн тооцоолж байснаас таагүй дүн боллоо. Худалдааны үзүүлэлт таагүй гарсан нь олон улсад БНХАУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний эрэлт буурсан, BREXIT-ийн асуудалтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, Европын Холбоотой хийсэн экспортын хэмжээ есдүгээр сард 9.8 хувиар буурсан бол Их Британитай хийсэн экспорт 10.8 хувиар буурсан гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.

БНХАУ-ын худалдааны үзүүлэлт ийнхүү таагүй дүнтэй гарсан нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрээд байгаа юанийн ханшид улам сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Үүнээс гадна энэ баасан гарагт БНХАУ-ын инфляцийн үзүүлэлт гарна..



САНАЛ БОЛГОХ