“Felix” цагаан баавгай Дональд Трампыг сонгов

Мэдээ

Оросууд амьтны хүрээлэнгийн амьтдаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг таамаглах гэж оролджээ. Энэ оролдлогын дүнд Сибирийн Красноярск хотын "Роев ручей" амьтны хүрээлэнгийн “Felix” нэртэй цагаан баавгай эхэндээ багагүй тээнэгэлзсэн ч хоёр нэр дэвшигчийн зургийг байршуулсан, дотор нь мах хийсэн хулуунуудыг үнэрлэж үзсэнийхээ дараа Дональд Трампын хөрөг бүхий тугийг хулуунаас татаж гаргасан байна. Харин “Yunona” нэртэй эм бар нэр дэвшигч Хиллари Клинтоны нэртэй хулууг хамгийн их оролдож, Хиллари Клинтонд илүү элэгтэй байгаа нь харагджээ.



САНАЛ БОЛГОХ