“S&P”: Зээлжих зэрэглэлийг хадгалах боломжтой

Мэдээ

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хадгалах боломжтой гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө хоёр ч агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулаад байсан юм. “S&P” агентлаг өнгөрсөн сард Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай танилцсан. Улмаар “B-” буюу “тогтвортой” гэх үнэлгээгээ 2017 оны хоёрдугаар хагас хүртэл хадгалах боломжтой гэж дүгнэснийг Сангийн яамнаас мэдээллээ.

Тус агентлаг өнгөрсөн наймдугаар сард Монголбанк бодлогын хүүг огцом нэмэгдүүлсний дараа зээлжих зэрэглэлийг нэг шат бууруулж, “B-” болгосон. Энэ үеэр манай эдийн засгийн 2016 оны өсөлтийн төлөвийг хоёр дахин бууруулж, 1.3 хувь болгоод байв. Энэ нь одоогоор олон улсын үнэлгээний байгууллагууд дахь хамгийн өөдрөг хүлээлт болоод байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайд хэт тулгуурласан, гадаад эдийн засгийн орчны савлагаанд хэт мэдрэг, мөнгөний бодлогын уян хатан чанар хязгаарлагдмал байгаа зэргийг сөрөг хүчин зүйлээр нэрлэжээ.

САНАЛ БОЛГОХ