Rio Tinto: Бондын өрийг 2.5 тэрбум ам.доллараар бууруулав

Мэдээ

Уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг “Rio Tinto” компани бонд буцаан худалдан авах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, бондын өрөө дахин 2.5 тэрбум ам.доллараар бууруулсан байна. Тавдугаар сарын 22-ны өдөр тус компани 2019 болон 2020 онд хугацаа нь дуусах бондоос 1.7 тэрбум ам.долларын, мөн 2021-2025 оны хооронд хугацаа нь дуусах таван бондоос 781 сая ам.долларын худалдан авалт хийх санал тавьж байсан юм. 2016 оны эхэнд “Rio Tinto” компанийн нийт бондын өр 21 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв. Хэдий тийм боловч сүүлийн жил гаруй хугацаанд бонд худалдан авалтаа нэмэгдүүлснээр энэ тоо 9.5 тэрбум ам.долларт хүрч буураад байна.



САНАЛ БОЛГОХ