Тамхины татварын нэмэгдэл төсвийг дэмжинэ

Эрүүл мэнд


Тамхины гаалийн албан татварын орлого жил бүр өснө



Монгол Улс импортын тамхинд өмнө нь таван хувийн гаалийн албан татвар ногдуулж байсан. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сард өөрчилж, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр энэ оны улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөгийн орлого зөвхөн импортын тамхины гаалийн албан татвараас орж ирэх нөхцөл бүрдсэн. Харин ирэх онд 26 тэрбум төгрөг уг татвараас төсвийн орлогыг зузаатгах бол 2019 онд 27 тэрбум төгрөгт хүрч нэмэгдэхээр байна. Импортын тамхины гаалийн албан татварын орлого ирэх жилүүдэд нэмэгдэхээр байгаа нь энэ.

Тамхины татварыг нэмэх замаар тамхины өртөг, худалдан авах боломжийг бууруулах нь бий. Энэ нь тамхины хэрэглээг хязгаарлах хамгийн үр нөлөөтэй арга гэж дийлэнх орнууд үздэг. Олон нийтийн газар тамхи татахыг хориглосон, сөрөг нөлөөллийн талаар боловсрол олгох замаар тамхи таталтын нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлыг бууруулсан орнуудад тамхины татвар өдгөө хамгийн үр дүнтэй хэрэгжиж байна.

Чили болон АНУ-д хийсэн судалгаанаас үзэхэд, татварын бодлогын үр ашиг нь эрүүл мэндийн зардал буурах, ажиллах жил нэмэгдэх байдлаар гардаг аж. Эдгээр үр ашиг тамхины үнэ өссөнөөс үүдэх сөрөг нөлөөллөөс MSE all индекс 1,000 800 600 2015 2016 Тамхины татварын нэмэгдэл төсвийг дэмжинэ Тамхины гаалийн албан татварын орлого жил бүр өснө Б.Баяртогтох @bayartogtokhZGM Ц.Мандхайхатан ЗГМ их байгаад зогсохгүй өндөр орлоготой хүмүүсээс илүү бага орлоготой иргэдэд эерэг нөлөө үзүүлж байна. Тодруулбал, энэ нь тамхины татвар орлого багатай иргэдэд илүү сөргөөр нөлөөлдөг гэсэн таамаглалыг няцааж байгаа юм.

Дэлхийн улс орнууд сүүлийн арван жилд тамхины татварын талаарх ажлаа ихээхэн өргөжүүлсэн. Үүний зэрэгцээ хууль бус тамхины худалдааг хянах эрх зүйн орныг сайжруулахад анхаарах болсон. Тухайлбал, Филиппин улсын тамхины татварын шинэчлэл энэ чиглэлээр хийсэн томоохон шинэчлэлийн тоонд орж байна. Тус улс тамхины онцгой татварын бүтцэд суурь өөрчлөлтийг хийж татварын шатлалын тоог бууруулсан бөгөөд татварын хэмжээг нь инфляцитай уялдуулж, нэмэх болсон.

Филиппиний тамхины татварын өсөлтөөр бий болсон төсвийн орлогын өсөлт нь эрүүл мэндийн даатгалтай өрхийн тоо 2012 онд 5.2 сая байсныг 2015 онд 15.3 сая болгон нэмэгдүүлэх боломжийг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, зардлыг санхүүжүүлэх төсвийн орон зайг нэмэгдүүлжээ. Хэд хэдэн орны Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, дотоодын нөөц бололцоог нэмэгдүүлэх зорилгоор нийт 200 гаруй сая хүнийг хамрах тамхины татварын томоохон шинэчлэлийг хэрэгжүүлсэн. Түүний нэг нь Украин.

Тус улс 2017 онд төсөвт тамхины үнийн дүнгээс бодогддог 12 хувийн татварыг хэвээр хадгалахын зэрэгцээ тамхины онцгой албан татварыг 2016 онтой харьцуулахад 40 хувь нэмэгдүүлэхээр тусгасан. Энэхүү арга хэмжээг авснаар тамхины жижиглэнгийн үнэд онцгой татварын эзлэх хувь хэмжээ 2016 онд 41 хувь байсан бол энэ онд 46 хувь болж нэмэгдэхээр байна. Ингэснээр тамхины хэрэглээ 10 хувиар буурна гэсэн тооцоо гаргажээ. Татварыг ингэж нэмэгдүүлснээр эрүүл мэндийн хувьд гарах үр ашгийг тооцсон байна. 2035 он гэхэд тамхинаас үүдэлтэй шинээр бүртгэгдэх өвчлөл, цаг бусын нас баралт эрс буурах аж. Өвчлөл болон нас баралт буурах нь эрүүл мэндийн үйлчилгээний их хэмжээний зардал гарахаас урьдчилан сэргийлэх юм.

Тамхины татварт шинэчлэл хийж буй дараагийн орон бол Колумб. Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2017-2018 онд тамхины үнэ шинэ татвартай холбоотой бараг гурав дахин нэмэгдэхээр байгаа. Энэ нь жил бүр инфляцитай уялдан шинэчлэгдэхээс гадна ирэх жилүүдэд нэмэгдэж байна. Молдавт мөн адил нэг хайрцаг тамхинд ногдох онцгой албан татвар дунджаар өнгөрсөн онд 39 хувь байсан бол энэ онд 45 болж өсөх аж. Арменид татварын шинэ дэглэм энэ онд нэвтэрснээр тамхины онцгой албан татварын ачаалал хоёр дахин нэмэгдэж байна. Жижиглэнгийн үнэ дэх татварын хувь 2020 он гэхэд 62 хувь болж нэмэгдэхээр байгааг “Тамхины татварын талаарх дэлхий дахины сүүлийн үеийн ололтууд” өгүүлэлд дурджээ. Армени, Колумбийн хувьд тамхины татварын өсөлт нь төсвийн нэгдмэл байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй. Тодруулбал, томоохон татварын тогтолцооны шинэчлэлийн нэг хэсэг юм. Дэлхий нийтээр тамхины татварын хувь хэмжээг ийнхүү нэмэгдүүлж байна.

САНАЛ БОЛГОХ