Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа. Эдгээр төслүүдийн нэг болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалт дээр гишүүд санал зөрөлдөөнтэй байсан юм. Тухайлбал, тусгай зөвшөөрөл аваад түүнийгээ худалдах замаар хөрөнгөжих нөхцөлийг бий болгож магадгүй гэж болгоомжилж байгаагаа гишүүд илэрхийлж байв.
Үүнээс гадна УИХ 2018 оны Төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд байна. Сангийн яамны тооцоолсноор дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ 2018 онд буурах хандлагатай байгаагаас нүүрсний экспортын орлого буурахаар байгаа юм. Түүнчлэн БНХАУ хилийн боомтууд дэх нүүрсний хяналт, шалгалт, тавигдах стандартаа дээшлүүлж байгаа нь нүүрсний экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй гэж 2018 оны Төсвийн тухай хуулийн төслийн баримт бичигт тусгажээ. Тиймээс ирэх онд нүүрсний экспорт 28 сая тонн байхаар тооцсон байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй