Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын "Нэг бүс, нэг зам" санаачилгыг дэмжиж ажиллана
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй лхагва гарагт уулзлаа. Уулзалтын үеэр БНХАУ-ын "Нэг бүс, нэг зам" бодлогыг Монгол Улсын "Талын зам" санаачилгын хамтаар хэрэгжүүлж, харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг Ван И онцолсон байна. Түүнчлэн эрчим хүч, уул уурхай зэрэг уламжлалт салбараас гадна барилга орон сууц, хөдөө аж ахуй гэх мэт бусад чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ-ын "Нэг бүс, нэг зам" санаачилгыг дэмжиж ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү санаачилгын хүрээнд БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн зургаан коридор байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор юм. Үүний дүнд ойролцоогоор зургаа орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа БНХАУ, Монгол Улсын гадаад худалдаа ойрын жилүүдэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй