"Qatar Petroleum" компани хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлнэ
Газрын тос байгалийн хийн "Qatar Petroleum" компани хилийн чанад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тус компанийн дотоод зах зээл дэх газрын тосны үйлдвэрлэл буурч эхэлсэн учраас Персийн булан дахь "North Field" талбайн үйл ажиллагаа болон өрөмдлөгөө эрчимжүүлэхээр болсон байна. "North Field" нь дэлхийд байгалийн хийн нөөцөөрөө хамгийн томоохонд тооцогдох орд газар юм.
"Qatar Petroleum" нь шингэрүүлсэн байгалийн хийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч компани бөгөөд 2015 оны эцсийн байдлаар 78 сая тонн байгалийн хий нийлүүлсэн нь олон улсын нийт нийлүүлэлтийн 32 хувийг дангаараа хангасан хэрэг болжээ.Ийнхүү "Qatar Petroleum" компани нийт гарцын хэмжээгээрээ “Rosneft” болон “Exxonmobil” компаниудыг ардаа орхиод байгаа юм. Харин газрын тосны гарцын хувьд нэгдүгээр сарын байдлаар 615 мянган баррелийг үйлдвэрлэж байсан нь 2008 оны оргил цэгээс 265 мянган баррелиар буурсан дүн болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй