АНУ цөмийн зэвсгийн нөөцөө төрөлжүүлэн, шинэчилнэ

Мэдээ

АНУ цөмийн зэвсгийн нөөцөө төрөлжүүлэн, шинэчлэхээр төлөвлөж байна. Тус улсын Батлан хамгаалах яам стратегийн бус цөмийн зэвсгийн тоог олшруулж, бага хүчин чадлын тэсрэх бөмбөгөөр зэр зэвсгийн нөөцөө төрөлжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Учир нь ОХУ, БНХАУ зэрэг орнууд цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, тусгай стратеги бодлогын хүрээнд сансар судлал болон цахим орчинд илүү түрэмгий бодлого хэрэгжүүлэх болсон юм. Энэ нь олон улсын батлан хамгаалахын салбарт эрсдэл дагуулж байна гэж АНУ үзжээ.

Харин БНХАУ АНУ-ыг "Хүйтэн дайны сэтгэлгээ"-нээсээ салах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. "Цөмийн зэвсгийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улс нь цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх биш, үүний эсрэг бодлогод санаачилгатай байх хэрэгтэй" гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам үзжээ. Түүнчлэн АНУ-ын энэ алхмыг ОХУ, Иран улс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.




САНАЛ БОЛГОХ