Дональд Трамп: АНУ эргээд бизнесийг дэмжсэн улс боллоо

Мэдээ

"АНУ эргээд бизнесийг дэмжсэн улс боллоо" гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр шинээр батлагдсан татварын шинэчлэлийн хуульд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Дональд Трамп “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бид шинээр нийт 2.6 сая ажлын байр бий болгосон. Үүний дотор аж үйлдвэрийн салбарт шинээр 200 мянган ажлын бий болжээ. Бидэнд аж үйлдвэрийн салбар чухал. Ажлын байр бүрэн утгаараа бий болж байгаа нь энэ. “АНУ-д үйлдвэрлэв” гэх үгийг бид сэргээнэ. Одоо компаниуд сүүлийн хэдэн жилд байгаагүй цалингийн өсөлтийг амлаж байна” хэмээн мэдэгдлээ.

АНУ-д компаниудын орлогын албан татвар 35 хувь байсан нь 21 хувь болж буураад байна. Үүнээс хамаарч компаниудын ашиг огцом өсөхөөр байгаа аж. Нийт компаниудын 75 хувь нь ашгийн таамгаа нэмэгдүүлсэн гэж “JPMorgan” банк онцолжээ. Энэ нь өмнө тохиож байгаагүй өндөр үзүүлэлт болж байна. Үүний дотор АНУ-ын томоохон таван банкны жилийн ашиг сүүлийн гурван жилд хэр их хэмжээний татвар төлснөөс шалтгаалж 10 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. Татварын төлөлтийн хэмжээгээр “Apple”-ийн дараа хоёрдугаарт бичигддэг “JPMorgan” банк, “Bank of America”-ийн ашиг нэлээд өсөхөөр байгаа аж.

Үүнээс гадна “Wall Street”-ийн шинжээчид АНУ-ын компаниуд хөрөнгийн зарцуулалтаа энэ онд 6.8 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолсон байна. Энэ нь 2017 онд гарч байсан таамгаас тав дахин өндөр дүн болж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ