Бие дотор болон гадна орших хэдэн тэрбум бичил организмуудын тухай мэдээлэл хүргэе
Судлаачид гэдэсний бичил организмууд хавдрын эсрэг хэрхэн тэмцдэгийг олж тогтоожээ. Сүүлийн үеийн судалгаануудад гэдэсний бактериуд хавдрын эсрэг дархлааг сайжруулж, зарим хорт хавдрын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдгийг баталсан. Харин тэдгээр бактериуд яаж ийн дархлааг дэмжээд байна вэ?
Судалгааг явуулахдаа эхлээд бүдүүн гэдэсний хорт хавдарт ямар төрлийн бактериуд илүү оролцож буйг тогтоосон. Үүний дараа гэдсэндээ бактеригүй хулганад тус бактерийг нэмсний дараа хавдар эрс буурч буйг ажиглажээ. Харин тус бактериас өөр, ашиггүй бичил организм нэмэхэд хавдар яг хэвээрээ байсан байна. Эдгээр хавдрын эсрэг тэмцдэг бактериуд инозин (inosine) хэмээх молекул ялгаруулдаг бөгөөд эл молекул нь хавдрын эсүүдийг устгадаг дархлааны цэргүүд болох Т-эстэй харилцан үйлчилж, хавдрын эсрэг дархлааг дэмжин зарим тохиолдолд бүдүүн гэдэсний хорт хавдрыг бүрэн эдгээсэн ажээ. Энэ хэлбэрээр мөн давсагны болон арьсны хавдарт чухал ач холбогдолтой бактериудыг тогтоожээ.
Мөн эдгээр ашигтай бактериуд нь зөвхөн хулгана бус, мөн хүний хавдарт оролцдог нь тогтоогдсон байна. Бид хавдрыг хэрхэн хор хөнөөл багатай, өндөр үр дүнтэй эмчлэх шинэ арга олох эхний үе шат нь энэ билээ.
Эх сурвалж: University of Calgary
Зураг: Гэдэсний бактериудын зураглал
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй