“Цэций” салхин цахилгаан станцын барилгын ажлын явц 80 орчим хувьтай байна

Мэдээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Цэций” салхин цахилгаан станцын барилгын ажлын явц 80 орчим хувьтай байна. Энэхүү төслийг хариуцаж байгаа “Клин Энержи Ази” компани сэргээгдэх эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө аваад байгаа юм. 50 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.

“Цэций” салхин цахилгаан станц нь жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлнэ гэх тооцоог төслийг хэрэгжүүлэгч “Клин Энержи Ази” компаниас мэдээллээ. Мөн эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэхийн зэрэгцээ томоохон уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах байршлын давуу талтай юм. “Клин Энержи Ази” компани “Цэций “салхин цахилгаан станцын төслөө ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.




САНАЛ БОЛГОХ