Катарын хохь
Дэлхийн хандлага
Катар Улс 2003 онд манайхаас “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурал”-ын даргалагч улсын сонгуульт албыг шилжүүлэн авч байсныг бид сайн мэднэ. Ардчиллын цөн түрсэн буюу хөрс нь бэхэжсэн лалын, арабын цорын ганц улс нь Катар, лалын хатуу дэглэмтэй харгис оронд тооцогдохгүй юм байна гэх ойлголтыг дэлхий дахинд төрүүлчихсэн. Гэтэл өнөөдөр байж байгааг нь?
Катарын эмир шейх Тамим бен Хамад аль-Тани гэж АНУ-ын дэмжлэгт омогшчихсон нэг хаан Персийн буланд хав дөрвөлжин даналзан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга рекс Тиллерсон тэднийг терроризмын санхүүжүүлэгч биш гээд нотолчихож. Бүслэлтээ зогсоо хэмээн Катарын эсрэг хориг тавьж ганцаардуулсан арабын орнуудыг тэрээр лантуудлаа. Туркийн Ерөнхийлөгч режеп Тайип эрдоган ч дуу авалцан Катарын талд зогслоо.
Байгалийн хийгээр бялхаж байдаг, аж амьдрал нь гаргуун сайжирсан 2.7 сая хүний эсрэг хатуу хориг тавьж, дөрвөн гол шаардлага (нийт 13 шаардлага) болзол болгож тулгаснаас хойш бүтэн гурван сар өнгөрлөө. Тэр дөрөв нь 1) “аль-Жазира” хэмээх телевизийн сувгийг хаах; 2) Туркийн цэргийн баазыг хаах; 3) “Лалын ахан дүүс”-тэй харилцаа гаа таслах; 4) ирантай харилцаагаа хумих. эдгээрийг зургаан зарчим гэдэг шаардлага дагалдав. Терроризм, экстремизмийн эсрэг тэмцэлд үнэнч бай, өдөөн хатгаx, хагалан бутаргахаа зогсоо гэжээ. Энэхүү “шаардлага”, “зарчим” гэгч нь бодит байдалд нийцэх үү? Үнэндээ Катар тэгж шаардуултлаа идэвхийлсэн учраас цаад арабын балалын орнуудын зөв л дөө.
Саяхны түүх сөхье. 2013.06.25- нд дохад болсон нэгэн үйл явдал арабын ертөнц, улмаар лалын ертөнцийг бужигнуулах түүхэн үйл явцын эхлэл болж билээ. Сирийн босогчдыг дэмжээд, Египетийн мурсийг утсан хүүхэлдэй бол гоод, Персийн булангийн эмирт улсуудыг хошуучлаад байсан шейх Хамад бин Халифа аль–Тани гэгч амбийцтай нөхөр Хааны суудлаасаа татгалзаж 33-тай хүү шейх Тамим бин Хамад аль– Танидаа титмээ шилжүүлжээ. Өнгөц харвал хаант засагтай улсад байдаг л нэг ёслол. эмирийн сүүлийн 3–4 жилийн бодлогод, ялангуяа сирийн талаархи бодлогод нь эмирийн гэр бүлийнхэн цэг тавьсан нь тэр байв. Ойрхи дорнод ба Баруун азид элитүүдийг халж солих хоёр дахь давалгааны сэжүүр нь сири дэх үйл явдал болж, Катар эхний жишээ нь, Таксимын талбайд өрнөсөн залуу түрэгүүдийн тэмцлээр эрдоганыг дараа нь огцруулна хэмээн тэр үед барууны судлаачид бичиж байсансан.
Одоогийн хааны аав болох тэрхүү эмир Хамад бин Халифа нь 1997 онд бөөрөө солиулж байнгын диализад ордог байсан нь ажлаа өгөх шалтгаан биш байв. Тодорхой хэлбэл, сирийн Кусейр хотод зэвсэгт босогчид ялагдаж, Катарын асар их мөнгө салхинд хийссэнд хамаг учир оршиж байлаа. Босогчдоор энэ хотыг эзлүүлж аваад хийн хоолойг Катараас Европ руу Кусейрээр дамжуулан газар дундын тэнгис хүргэх ёстой байтал тэр нь баларсан юм билээ.
Салафитуудыг дэмжээд лалын шашнаа мандуулна гэдэг нь ч худал болcoн. энэ бол эмирийг огцруулах эхний шалтгаан. дараагийн нэг шалтгаан нь эмирийн нэр хүндийн уналт. гуравдугаарт, Cирийн авантюрт зарцуулсан Катарын зарлага тэр үед гурван тэрбум ам.доллар хүрсэн явдал бас нэг шалтгаан нь байжээ. “Арабын хавар”-ыг хошуучлах гэсэн биш, доха ийм их мөнгө салхинд хийсгэсэн юмсанж. Хайран мөнгө минь гэх харуусал жирийн катарчуудын амны уншлага болжээ. Катар нь хоёр сая гаруй хүн амтай. Тэдний 12 хувь нь уугуул катарчууд (уугуул иргэд нь 400 000 гаран, 1.5 сая гаруй нь гадаадын хөлсний ажилтан, ажилчид), уугуул катарчууд онцгой эрхтэй, тэдний дуу хоолой эмирийн ордонд дөрвөн жилийн тэртээ хүрсэн нь тэр байв. Эмирийн араас түүний нэг дүү Ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, бас нэг амбийцтай шейх болох Хамад бин Ясим аль-Тани тэр үед огцорсон. Энэ нөхөр “арабын хавар”-аар дэндүү их дагнасан юмсанж. Тэрээр бүр “арабын хавар”-ын мотор гэх хоч нэртэй болсон. Шашинжаагүй ба хагас шашинжсан араб нийгмүүдэд лалын ахан дүүсийг дэндүү их тулгасан.
Саудын арабтай өрсөлдөж дээр нь гарахын тулд иракт террорист, боевик суннитуудыг дэндүү их санхүүжүүлсэн. Энэ жижиг улс, цөөхөн хүн ам дэлхийн байгалийн хийн гуравны нэгийг хянаж, хий экспортолдогоороо дэлхийг гайхшруулдаг. ДНБ нь 200 тэрбум ам.доллар, хүн ам тутамд нь хуваавал нэг хүнд 100 000 ам.доллар хол давах нь дэлхийн дээд үзүүлэлт. Гэвч сирид мөнгө гамгүй урсгасан, урсгаж байгаад катарчууд шүүмжлэлтэй хандах эрхтэй. Сириэс халдварласан уу, катарчууд 2013 онд гэнэт улс төрийн эрх шаарджээ. Улс төрийн нам, Үэ, элдэв эвлэл холбоод, ТББ, жагсаал цуглаан бүгд хориотой боловч орон нутгийн сонгууль хийхийг зарлуулж чадсан. 2004 онд эмирийн зарлигаар байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл буюу парламент байдаг ч түүнийг хөндүүлэхийг санаархсан. Катарын төрийн мэдлийн аль Жазира сувгаар үг хэлэх эрх чөлөө гэдгийг бүх дэлхийд цацаж өгдөг ч нутагт нь бол түүний үнэр ч байхгүй. WikiLeaks сайтад тавигдсан америкийн дипломат мэдээллээс үзвэл, Катарын эрх баригчид аль Жазирагийн бусад улсууд руу дарамтлах зэвсэг болгон ашигладаг. Аль Жазираг тойрсон хэл ам, хэрүүл тасрахгүй. “Худалч камер” гэсэн хоч нэртэй ч болсон. Миний сайн мэдэхээр, надтай учирснаар бол Египетэд өөрийнх нь хэвлэл, телевизүүдээс илүүтэй аль Жазира л исламистуудыг дэвэргэн сурталчилж, тунг нь ёстой хэтрүүлж байсансан. Египетийн олон нийтийн мэдээллийн бүх хэрэгсэл “Лалын ахан дүүс”-ийн эсрэг байхад ганцхан аль Жазира өөр өнцгөөс харж мэдээлсэн гэх баримтыг (гомдлыг гэвэл илүү ононо) эл хөдөлгөөний нөлөө бүхий лидер иссам арьян гянданд суухын өмнө гаргаж тавьж байсан. Исламист Ерөнхийлөгч мурсийг хүчээр огцруулсны дараахи үйл явдлууд арьяны зөв байсныг нотлосон. Сумаар ганц хүнийг л алж болно, харин худалч камераар бүхэл бүтэн ард түмнийг алж болно гэсэн бичээс бүхий лоозон барьсан олон зуун хүн Каир дахь аль Жазирагийн байр руу халдаж байсан түүх хуучраагүй. Иракт мөн ялгаагүй суннитын талынхныг хэт сурталчилдаг 10 сувгийг 2013 онд хаас ны дотор аль Жазирагийн нэр цо хиж явсан. Хүчирхийллийг дэвэр гэдэг, ардчиллын үйл явцад харш, хуурамч мэдээллээр дүүрэн сектант телевиз гэсэн ял зэмтэйгээр иракаас хөөгдөж гар чээ. “Худалч камер” гэсэн хоч нэртэй болтлоо дэлхийн мэдээллийн зах зээлийг залхтал нь эзэгнэх атлаа Катартаа ам үдээтэй явж ирсэн нь бүр ч эгдүүтэй. Илүү дутуу үг яриа гаргавал эмир ба түүний гэр бүлийг доромжилсон хэргээр нэг сая риалын (275 000 ам.долллар) торгууль төлөх нь өлхөн. Тэр ч байтугай Катарын нэг эрдэмтэн “Катарт хүмүүс мөн л реформыг хүсч байна” гэсэн гарчигтай нэг ном бичээдэхсэн чинь тас хориглосон. Улмаар өөрөө гадагшаа дүрвэсэн. Катарын яруу найрагч нэг нөхөр чөлөөтэй сэтгээдэхсэн чинь бүх насаараа хорих ял сонссон гэх мэт жишээ буй. Сири дэх ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгч болж хувирсан катар ноёд “арабын хавар”-ыг элдвээр хөхиүлэх хэрнээ Катартаа тийм явдал гаргуулахгүйн төлөө үхэн хатан тэмцсээр иржээ. Булангийн орнуудын эдийн засгийн өсөлт, хангалуун амьдрал нь өрнийнхний хүний эрх, ардчиллын шахалтаас өөрсдийг нь улам бүр баталгаатай хамгаална гэдгийг Катар ёстой нотлох шиг болжээ.
Саудын Араб, АнЭУ, оманы монархууд катар коллегоо хоёр нүүрт гэж нэрлэнэ
Катарын гадаад бодлого, байр суурь хөршүүдэд нь төдийгүй, ойрын холбоотнуудад нь ч тодорхойгүй, барьцгүй явж ирсэн. Катар нь Бахрейны Хааныг элдвээр дэмжинэ, учир нь тэр суннит, гэтэл шиит–Алавитууд төр барьж буй Сирийн БНУ-ыг нураахын төлөө ажиллана. Саудын Араб, АНЭУ, Оманы монархууд катар коллегоо хоёр нүүрт гэж нэрлэнэ. Тэр ч бүү хэл, Саудынхны оролцоотойгоор 2012 онд Катарт төрийн эргэлт хийх оролдого гарч бүтэлгүйтсэн. Al Arabiya телевизээр тэр үед үзүүлж байснаар бол, эмирийн торгон цэргийн 30 офицер эмирийнхээ ордон руу зэвсэглэн дайрахаар завдсан нь илчлэгдсэн.
Тодорхойгүй, барьцгүйн дээр Катар ихээхэн амбийцтай нь миний ажиллаж байсан Египет дээр бүр ч тод томруун харагддаг. Ерөөсөө эмирийг 2013 онд хөөж буулгасан явдал “Лалын ахан дүүс”-ийн төлөөлөгч мурсийн бүтэлгүйтэлтэй холбоотой байсан хэрэг. Мурсийг цэргийн эргэлтээр огцруулсан нь Катарын улайрсан гадаад бодлогын нэр хүндэд том цохилт болжээ.
2011 онд мубаракийн дэг лэмийг унагаснаас хойш Египетийг дэмжих явдал хэрээс хэтэрч, Умард Африк дахь исламистуудыг До- ха гаас бүхэлд нь санхүүжүүлж, санхүүжилтийн төв нь Каир болж хувирсан байсан санж. Персийн булангийн баян орнуудаас хэн нь ч тэгж санхүүгийн өгөөмөр тусламж Египетэд үзүүлээгүй байтал “Ла-лын ахан дүүс”-ийг ялуулах гэж, ялсных нь дараа тогтоож байх гэж найман тэрбум ам.доллар Катар урсгажээ. Мурсийг ашиглан Египет–газын хилээр Катарын эмир 400 сая ам.долларын буян үйлдчихсэн нь өмнөх эмирийн хувийн өр болон үлджээ. Палес- тиныг өөд татах гэсэн тэр сай хан сэтгэл салхинд хийссэн. 8 тэрбум+400 сая ам.доллар=Үр дүн байхгүй. Мурсийг улс төрөөс зайлууллаа. Хамас дэмжлэггүй хоцорлоо. Египет хилээ хаалаа. ганц Египетийг угжаад байсан юм биш, долоон тэрбум ам.доллар Ливи, Мири, газын зурвас дахь исламистуудад очсон. Гэлээ гээд Арабын автократ дэглэмүүдийн суларсан орон зайг катарын улс төрийн ислам мөн л эзлэн авч чадаагүй.
Ардчиллыг хүсэгч араб либералууд дохаг теократ трояны морь хэмээн хочилж Катараас зай барьсан ба нэг үгээр бол 400 мянгахан катар олон сая хүн ам бүхий Египет, Алжир, Сири, Иракт идэвхтэй гадаад бодлого явуулах гээд бүтэлгүйтэж байна. Хөрш бөгөөд Арабын хойгийн хамгийн хүчирхэг, “G-20”- ийн гишүүн Саудын Арабтай мөчөөрхөөд түүндээ ороогдлоо. Барьцгүй, амбийцтайн дээр үрэлгэн гадаад бодлогоо засахаас шинэ эмир Тамим бин Хамад аль- Тани ажлаа эхлүүлсэн. Ялангуяа, гадаад бодлогоосоо авантюр бодлогыг нь салгаж, зөөлрүүлэх, улмаар хасах чиглэлээр ажиллахыг зорьсон. Тэгэхдээ сууриар нь өөрч лөнө гэж байхгүй, тэгэх ч боломжгүй. Хөршүүддээ, Араб ертөнцдөө халгаатай энэ жижиг орныг Ойрхи дорнод дахь стратегийн ашиг сонирхлынхоо гинжин урвалд АНУ хав барьчихаад байгаа тул эмирийн засаглал хүчтэй, бат бөх оршин тогтноод байгаа бололтой. Катар дахь цэргийн хоёр баазад Америкийн 13 000 цэрэг байрлаж байна. Абу наклах аэропортын ойролцоох аль-Удейд баазад АНУ-ын зэвсэгт хүчний Төв командлалын агаарын ба сансрын операцыг удирдах 609-р төв бий. Хилийн чанад дахь америкийн цэргийн иймэрхүү төрлийн дөрвөн том төвийн нэг нь. Гэхдээ энэ баримт Катар–АНУ-ын хооронд мөн хийн найрамдал байх болно гэсэн үг биш. Огцорно, хаан ширээгээ хүүдээ шилжүүллээ гэдгээ эмир Вашингтон, Лондонд өргөн мэдүүлж, зөвшөөрөл авч тохиролцсон. гэсэн ч шинэ эмирийг нэг л өдөр ардчилсан бус, дарангуйлагч гэсэн пайз наагаад ардын бослого сэдээд аваад хаяхыг хэн ч хорихгүй. Учир нь 2016 оноос Катар, АНУ хоёр занарын төлөөх халз өрсөлдөөнд шууд орчихжээ.
Хөндлөнгийн нэгэн жишээ. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын VI бага хурлын дарга Катарын төрийн мэдлийн ганц их сургуульд нь Засгийн газрын шугамаар анхны хаа оюутныг манай улс илгээв ээ, 2010 онд. Монгол ганц оюутныг эхний нэг жилд нь ёстой тансаглуулав. Зүйрлэвээс дөрвөн одтой буудал шиг дотуур байр, зарц үйлчлэгчтэй, өдрийн гурван хоол цаанаасаа, дээр нь сар бүр 400 ам.долларын ханшаар гарын мөнгө гэж тэтгэлэг олгоно. Жаргасан тэр монгол оюутан нэгдүгээр курсээ төгсөөд нутагтаа амраад эргээд очтол хэрэг бишдэв. Сургалтын төлбөр гээд арван хэдэн мян ган ам.доллар тавьчихаж. Хоол хош байхгүй, оюутны байрны хөлс өндөр. Учрыг нь олохоор хөөцөлдвөл мусульман биш учраас хоёрдугаар курсээсээ төлбөртэй сургалт руу яв гэдэг хуультай гэнэ. Нөгөө оюутан өр ширэнд баригдан төлбөрөө хийчихээд сурч байтал деканы газраас дуудуулжээ. Энэ их мөнгөний гачлангаас гарах ганцхан мэргэн арга байна. даруй л мусульман болчих, тэгээд л бүх жаргал буцаж ирнэ гэв. Тэр ч бүү хэл ойролцоох мечетийн хамба нь цоо шинэ жийп автомашин бэлэглэхээр амлаж бүр цонхон дор нь авчирч тавьчихаад мусульман болчих миний хүү хэмээх ятгалгаа бүтэн жил үргэлжлүүлэв. Мань хүн тэр ятгалга дарамтаас залхаад хичээлээ хаяад эргээд ирэв ээ. Засгийн газрын тэтгэлэг өнгөрөв. Катарын төрийн мэдлийн толгой ганц их сургуулийн чин хүсэл (эрхэм зорилго нь арай биш байх) нь: Мусульман биш гадаадын ганц гэлтгүй оюутныг лалын суннитын шашин, катарын соёлд элсүүлж, исламын хамтын нийгэмлэгийн сайн сайхны төлөө сэтгэдэг ажилладаг болгох, медрес мечетьдээ давхар шавдан суралцуулах явдал. Энэ ч гэсэн Катарын дампуурсан гадаад бодлогын нэгээхэн хэсгийн нотолгоо нь гэж ойлгоорой!
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй