"Goldman Sachs"-ийн ашиг буурч, "Morgan Stanley"-ийн ашиг нэмэгдлээ

Мэдээ

АНУ-ын томоохон банк "Goldman Sachs"-ийн ашиг III улиралд буурсан дүнтэй гарлаа. Тус банкны бонд арилжааны орлого сүүлийн гурван улирал тасралтгүй буурсныг шинжээчид онцолж байна. "Goldman Sachs" банкны бонд арилжааны орлого III улиралд 26 хувиар буурсан ч энэ нь шинжээчдийн таамгаас арай бага хувиар буурсан үзүүлэлт болжээ. II улиралд энэхүү үзүүлэлт 40 хувиар буурч байсан аж. Үүгээр тус банкны цэвэр ашиг улирлын дүнгээр өмнөх оны мөн үеэс гурван хувиар буурч, хоёр тэрбум ам.доллар болжээ. Харин тус банкны өрсөлдөгч "Morgan Stanley"-ийн ашиг шинжээчдийн таамгаас давсан эерэг үзүүлэлттэй гарсан байна. Тус банкны цэвэр ашиг III улиралд 11 хувиар өсөж, 1.69 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд тус банкны хөрөнгийн менежментийн салбар нэгжийн орлого түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.



САНАЛ БОЛГОХ