Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр

UB Info

Дэлхий даяар нэг өдөр нэгэн зэрэг болдог энэхүү арга хэмжээнд Монгол Улс гурав дахь жилдээ нэгдэн оролцлоо. Онгон дагшин байгалийг харж үзээгүй сая сая хүүхэд байдаг. Жил бүр хүн төрөлхтөн 4 тэрбум тонн хогийг шинээр бий болгож байдаг бөгөөд хог боловсруулах системд холбогдоогүй газар нутгуудад 3,5 тэрбум хүн амьдарч байна. Улаанбаатар хотын иргэд жилд 1,1 сая тонн хог бий болгодог. Монгол Улсын хэмжээнд хог хаягдалд зөвхөн булах аргыг л ашиглаж байна.

Дэлхий дахинд төдийгүй Монгол Улс, Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг бууруулах эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх, нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой тус төслийг Монгол Улсад БОАЖЯ, УБЗАА болон JCI Монгол байгууллага, төрийн, төрийн бус болон бизнесийн байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг юм.

2020 онд 165 орон нэгдэж 11 сая хүн оролцож эх дэлхийгээ цэвэрлэсэн бөгөөд энэ онд тамхины ишийг голлон түүж цэвэрлэлээ. Монгол Улсад Улаанбаатар хот, Дархан хот, Зуунмод хот, Өмнөговь аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум зэрэг газруудад цэвэрлэгээний ажил зохион байгуулсан ба 250 хүн оролцож 122,075 ширхэг тамхины иш цэвэрлэлээ.

Тус үйл ажиллагааны хүрээнд нэгдсэн цэвэрлэгээнээс гадна хог хаягдлын асуудлыг хөндөж байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа түгээх, өсвөр насныхан, залуучуудад сургалт мэдээлэл өгөх зэрэг олон талд үйл ажиллагаа болсон юм.

Иргэн та хог хаягдлаа ангилан хаяж хэвшээрэй. Мөн тус төсөлд нэгдэхийг урьж байна. 2021 оны 09 сарын 18-нд болох ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭВЭРЛЭХ ӨДӨР болно.

Холивол хог, Ялгавал баялаг!

САНАЛ БОЛГОХ