Нью-Йоркоос Европ руу нисэхэд 3 метр квадрат талбайн мөс хайлдаг
Мэдээ
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөс нимгэрсээр байгаа юм. Тэгвэл үүнд та ямар хувь нэмэр оруулж байгаа бол. Нью-Йоркоос Европ руу нэг удаа нисэхэд Арктикт ойролцоогоор гурван метр квадрат орчим талбайн мөс хайлдаг аж. Мөн нэг Америк хүний үйл ажиллагаа ойролцоогоор 50 метр квадрат талбайн мөс хайлах шалтгаан болж байна. Энэ долоо хоногт "Science" сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгаагаар Арктикийн мөс хайлж байгаа үйл явц хүний үйлдэлтэй хэрхэн холбогдож байгааг танилцуулсан юм. АНУ, Германы эрдэмтдийн хамтарсан судалгаагаар агаарт нэг метр куб нүүрс хүчлийн хий нэмэгдэх тутамд Арктикт гурван метр квадрат талбайн мөс хайлдаг гэсэн тооцоо гарчээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй