ШХАБ-ын уулзалтын үеэр дэд бүтцийн коридорын асуудлыг хэлэлцэнэ
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ээлжит уулзалт зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотод эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн уулзалтад оролцож байгаа юм. Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад 2004 онд элсэн орсон бөгөөд одоогоор ажиглагч гишүүний статустай байна. Харин ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан улс 2001 онд байгуулагдсан тус байгууллагын гишүүнчлэлтэй бөгөөд энэ жил Казахстан улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагыг даргалж байгаа юм. БНХАУ "Нэг бүс, Нэг зам" санаачилгынхаа хүрээнд дэд бүтцийн зургаан коридор байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг дайрч байгаа юм.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хуралдааны үеэр энэхүү коридорыг байгуулах талаар гурван улсын сайд нар уулзах юм. Энэ үеэр хэрэгжүүлэх зургаан гол төслөө тохирно гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээллээ. Төмөр замын гурван төслөөс гадна авто зам болон байгаль орчны цогцолбор байгуулах зэрэг нийт зургаан төслийг хэрэгжүүлэх эсэх талаар гурван улсын сайд нар хэлэлцэх хүлээлттэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй