Солонгосын хойгийн асуудлаарх "ярилцлага"-ыг 12 сая удаа үзжээ
Солонгосын хойгийн асуудлаарх сэдвийг хөндөж BBC-д “Skype”-аар холбогдон ярилцлага өгч байсан улс төр судлаач Роберт Келлигийн ярилцлагын үеэр эхнэр, хүүхдүүд нь камерт хөгжилтэй байдлаар өртжээ. Энэхүү бичлэг өнгөрсөн баасан гарагт цацагдсанаас хойш хоёрхон хоногт зөвхөн BBC-ийн албан ёсны "Youtube" хуудаснаас л гэхэд 12 сая удаа үзсэн байна. Энэхүү бичлэгтэй холбогдуулан профессорыг BBC дахин ярилцлагад урьжээ. Ингэхдээ эхнэр, хоёр хүүхдийг нь хамтад нь урьсан байна. Энэ үеэр профессор Роберт Келли шууд ярилцлагын үеэр мэргэжлийн бус байсан учраас дахин томоохон нэр хүндтэй агентлагууд ярилцлагад урихгүй болов уу гэж эмээж байсан талаар ярьжээ. Мөн бичлэгийг үзсэн хүмүүс түүний эхнэр БНСУ-ын иргэн Ким Жан Наг хүүхдүүдийн асрагч гэж таамаглаж байсан байна. Үүнд Ким Жан На эмзэглээгүй, харин ч бүр магадгүй иймэрхүү ерөнхий ойлголт байсныг энэ бичлэг өөрчилж чадсан гэж найдаж байгаагаа мөн илэрхийлжээ.
Үүнээс гадна өрөөнд хүүхдүүд нь орж ирэх үед тэднийг босож тэвэрч аваагүй учраас профессорыг унтлагын өмдтэй сууж байсан эсэхийг лавласан хүн олон байсан аж. Харин профессор "Би өмдтэй байсан" гэж хариулсан байна. Энэхүү хөгжилтэй бичлэг сүүлийн өдрүүдэд олон хүний анхаарлын төвд орсон, сонирхолтой видео болоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй