“Говь” компани 2016 онд 16.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Мэдээ

“Говь” компани 2016 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн борлуулалтын орлого тайлант хугацаанд 24 орчим хувиар өсөж, 88.6 тэрбум төгрөг болсон байна. Харин цэвэр ашиг нь 50 хувиар өсөж, 16.1 тэрбум төгрөг болжээ. “Говь “компани 2016 онд экспортын зах зээлээ тэлэх бодлого баримталж ажилласан бөгөөд 2016 онд Герман, Японд, 2017 он гарснаас хойш БНХАУ, Бельги улсад салбар дэлгүүрээ нээсэн байна. Экспортын борлуулалт нь 30 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ тус компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 438.3 сая төгрөгийн ашиг олсон нь 2015 оныхоос 3.5 дахин өндөр дүн болсон байна. Мөн “Говь” компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.5 дахин нэмэгдэж, 2070 төгрөг болсон талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Тус компани цаашид 2020 он гэхэд өөрийн нэрийн болон франчайзинг 100 дэлгүүртэй болох зорилт тавьж байгаа ажээ.

Тухайлбал, 2017 онд Парис, Лондон, Нью-Йоркт дэлгүүрээ нээхээр төлөвлөсөн байна. Тус компани 2016 онд пальтоны борлуулалтад голчлон анхаарч ажилласан бөгөөд 30 мянган пальто үйлдвэрлэж, 20 мянгыг нь борлуулжээ. 2017 онд 100 мянган пальто үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Мөн 100 хувийн ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ