“Total Music” лого зохиох уралдаан зарлалаа
Зөвхөн чанартайг уриан дор 1994 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Монголын анхны хөгжмийн хэрэгслийн дэлгүүр болох “Total Music” -ын хамт олон лого зохиох тэмцээн зарлажээ. Та оролцохыг хүсвэл заавал график дизайнер, мэргэжлийн зураач байх албагүй бөгөөд уг тэмцээн хүн бүрд нээлттэй. Гагцхүү “Total Music”-ыг илэрхийлж чадахуйц лого байх ёстой юм.
Танд тус болох үүднээс уг компани талаар ерөнхий мэдээллийг өгье
- * Дэлхийн шилдэг 30 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр бидний гарт хүргэдэг.
Үүнд: Yamaha music, JBL, Martin, Shure, AKG, Audio Technica, Pioneer, Steinberg, Paiste, D'Addrio гэх мэт. - * Концерт, шоу тоглолт, томоохон хэмжээний уулзалтуудын дуу хөгжим, гэрэлтүүлэг, тайз засалтын төхөөрөмжүүдээр мэргэжилийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлдэг.
- * Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн шинэ залуу уран бүтээлчдийг дэмжин ажилладаг
Тэмцээний шагналын сан: 1,000,000 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн сонгон авах. /дээр дурдсан брэндүүдээс/
Тэмцээний хугацаа: 2018 оны 1 сарын 5 ныг дуустал
Тэмцээнд тавигдах шаардлага: Бүтээлээ A4 хэмжээний цаас дээр зурж, компьютерт оруулж хэвлэсэн байх. Өөрийн нэр, и-мейл хаяг, холбоо барих утасны дугаарыг хамтатгах.
Total Music дэлгүүрийн аль ч салбар дэлгүүрүүдэд авчирж өгж болно.
Цагийн хуваарь: Ажлын өдрүүдээр 10:00- 19:00 цагийн хооронд
Бямба гаригт 10:00-15:00 цагийн хооронд бүтээлээ өгнө үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11454545 утаснаас лавлана уу.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй