Ж.Эрдэнэбат: Ажлаа ASEM-аас эхэлнэ
МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Засгийн газрын тэргүүнээр сонгогдвол ямар асуудалд анхаарал хандуулах талаар мэдээлэл солилцлоо. Тэрбээр “Эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох хэрэгтэй. Мөн иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэхэд Төр засгаас дэмжих чиглэлд эн тэргүүнд анхаарна” гэж мэдэгдсэн юм. Мөн АSEM-ийн уулзалтыг зохион байгуулах ажилд анхаарахаа илэрхийллээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа бөгөөд энэ удаагийн Парламент бүрэлдэхүүний хувьд нэг намын 65 гишүүнтэй. Тийм учраас Засгийн газарт хяналт байх ёстой” гэж мэдэгдсэн юм. Мөн Ерөнхий сайдыг томилох асуудлыг баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй